2018-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)
Монголбанк 2020 оны арвандүгээр сард 1.7 тонн үнэт металл худалдан авлаа. Он гарснаас хойш өссөн дүнгээр нийт 21 тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 6.5 тонноор өссөн үзүүлэлт аж. Нийт худалдан авсан үнэт металлын 19.3 тонн нь алт, 1.7 тонн нь цагаан мөнгө юм байна. Орон нутаг дахь үнэт металлын худалдан авалтын хувьд мөн сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 106.5 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 98.7 кг авч, он гарснаар нийт дүн 1.8 тоннд хүрээд байна. Төв банкны нэг грамм алт худалдан авах дундаж үнэ өнгөрсөн сард 170 810 51 төгрөг байжээ.