Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замын төлөөлөгчдийн болон хилийн төмөр замуудын комиссын зөвлөгөөн энэ сарын 20-ныг хүртэл цахимаар болж байна. Үүнд Монголын талаас Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа УБТЗ-ын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан замын орлогч дарга Г.Ганболд тэргүүтэй төлөөлөгчид оролцож буй юм. Гурван улсын төмөр зам харилцан уялдаатай учраас үүссэн асуудлуудаа жил бүр уулзаж хамтран шийддэг бөгөөд энэ удаа зорчигч, ачаа тээвэр, хөдлөх бүрэлдэхүүн, галт тэрэг болон цахим мэдээлэл солилцоо зэрэг өргөн асуудлыг хэлэлцэж байгаа аж.
Сүүлийн үед төмөр замын тээврийн хэмжээ эрс өсөж байгаатай холбоотойгоор олон тулгамдсан асуудал бий болж буйг хамтран шийдэхэд энэ зөвлөгөөн чухал ач холбогдолтой гэнэ.
Бэлтгэсэн: Г.Орчлон