"УБТЗ"-ын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн өртөөнд "Ковид-19"-ийн сэжигтэй тохиолдол илэрснийг Улсын онцгой комисс мэдээллээ. Тус байгууллагын зорчигч тээврийн үйлчилгээ бүрэн зогссон. Гэхдээ төмөр замын ачаа тээвэрлэх, дамжин өнгөрөх, бараа импортлох, экспортлох үйл ажиллагаа хэвийн явуулж байсан. Харин сэжигтэй тохиолдол илэрснээр тус өртөөний үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоож, хамгаалалтад авлаа. Тодруулбал, Сэлэнгэ, Улаанбаатар өртөөний нэг нэг ажилтнаас "Ковид-19"-ийн халдвар илэрсэн бололтой.