Хөл хорионд орсон зарим иргэн зурагтаар зугаатай мэдээлэл, инээдмийн кино, урлаг, соёлын тоглолт үзэж дархлаагаа дэмжихийг хүссэн. Улмаар нүүр номдоо “IPTV үйлчилгээ үзүүлэгч нар түрээсийн кино, контентоо үнэгүй болгож, хүмүүсийн гэрээсээ гарахгүй байх боломжийг бүрдүүлээсэй” хэмээн бичсэнийг олон нийт идэвхтэйгээр цааш дамжуулан, фэйсбүүкээр давлагаалсан. Харин Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас уг хүсэлтийг ажил хэрэг болгон Монголын телевизүүдийн холбоонд албан бичгээр уламжилжээ. Монголын телевизүүдийн холбоо хүсэлтийг хүлээн авч эерэг хариу өгсөн байна. Улмаар IPTV үйлчилгээ үзүүлэгч, өргөн нэвтрүүлгийн телевизүүд инээдмийн кино, олон хүсэн хүлээсэн контентуудаа энэ өдрүүдэд үнэ төлбөргүй нэвтрүүлэх нь.