Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хорооны дөрвөн иргэн урд шөнө угаартлаа хэмээн цагдаагийн байгууллагад мэдээлэл өгчээ. Тодруулбал, тус хорооны “Алтайн гудамжинд оршин суух нэг том хүн, гурван хүүхдийн хамт угаартсан байна. Эмнэлгийн байгууллагаас тэдэнд анхан шатны тусламж үзүүлж, зөвлөгөө өгчээ. Үүнээс гадна Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг нэгэн оёдлын цехэд ажиллаж байсан эмэгтэй мөн угаартжээ. Тэрбээр ажлын өрөөндөө гал түлсэн нь угаартах шалтгаан болсон аж.