Монголбанк өнгөрсөн сард 2.1 тонн үнэт металл худалдан авчээ. Ингэснээр энэ он гарснаас хойш нийт 19.2 тонн үнэт металл авсан дүн гарсан байна. Энэ нь өмнөх жилийн мөн үеийнхээс 6.3 тонноор илүү юм. Дээрх 19.2 тонн үнэт металлын 17.5 тонн нь алт, 1.7 нь цагаан мөнгө гэнэ. Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс аравдугаар сард 102.1, Баянхонгор дахь салбар нь 114.6 кг үнэт металл худалдан авсан аж. 2020 он гарснаас хойш тэдгээрт нийт 1.6 тонн үнэт металл авсан юм байна. Төвбанк өнгөрсөн сард нэг грамм алтыг дунджаар 174 145 төгрөгөөр авсан гэнэ.
Бэлтгэсэн: Ц.Ундрал