Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Монгол өрх сэтгэл зүйн хүрээлэн”-тэй хамтран хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ үзүүлж буй. Үүний хүрээнд явуулын багийнхан өнгөрсөн өдрүүдэд Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт ажиллажээ. Ингэхдээ Ерөнхий боловсролын дөрвөн сургуулийн 790 сурагч, цэцэрлэгийн 2926 хүүхэд, 139 багш ажилтныг автобусанд хүлээн авч, зөвлөгөө мэдээлэл өгсөн аж. Мөн хорооны хамтарсан багийн 119 албан хаагч, 1137 эцэг эх, иргэдийг энэхүү зөвлөгөө, мэдээлэлдээ хамруулсан байна. Үүнээс гадна 13 хүүхдэд ганцаарчилсан зөвлөгөө өгөх явцдаа гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй нөхцөл байдлыг илрүүлжээ. Тиймээс нэг хүүхдийг Хүүхдийн тусламжийн 108 утсанд холбон өгч, үлдсэн 12-ыг нь хорооны хамтарсан багийнхан хүлээлгэн өгч, эрсдэлиийг арилгах тодорхой даалгавар өгсөн аж. Мөн сургууль болон цэцэрлэгүүдийн орчинд эрсдлийн үнэлгээ хийж, дөрвөн байгууллагаас 16 зөрчил илрүүлсэн аж. Улмаар зөрчлийг удирдлагуудад нь танилцуулж, 72 цагийн дотор эрсдлийг арилгуулах зөвлөмж өгч, ажиллажээ.