Хүний эрхийн үндэсний комисст ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр Монгол үндэсний олон нийтийн радио, телевизэд хяналт шалгалт эхлүүллээ. Тус байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн хороо, алба хаагчид хөдөлмөрийн хууль зөрчиж, хүний эрхийг ноцтой зөрчиж байна хэмээн гомдол гаргасан байна. Шалгалтаар жендерийн тэгш эрх байдлыг хангаж байна уу, ажилтнуудыг ялгаварлан гадуурхдаг уу, хүний эрхийг ноцтой зөрчив үү гэдгийг шалгаж, зөрчлийг газар дээр нь арилгуулах аж.