Монгол Улсын төлбөрийн тэнцэл өнгөрсөн сарын эцсийн байдлаар 472.5 сая төгрөгийн алдагдалтай гарлаа. Төлбөрийн тэнцэл нь гадаад руу гарч буй болон хилийн чанадаас орж байгаа валютын зөрүү юм. Тэгэхээр манай улсаас гарч буй валютын хэмжээ 472.5 сая ам.доллароор их байна гэсэн үг. Төлбөрийн тэнцэл алдагдалтай байх нь дотоодын зах зээлд гадаад валютын ханш өсөж, үндэсний мөнгөн тэмдэгтийнх унах гол шалтгаан болдог билээ. Манай улсын төлбөрийн тэнцэл өнгөрсөн тавдугаар сарын эцэст 1.1 тэрбум ам.долларын алдагдалтай байсан. Гадаад тээврийн зардал 350, үйлчилгээний төлбөр 300 сая ам.доллароор буурсан нь төлбөрийн тэнцлийн алдагдлыг багасгажээ. Хэдийгээр нүүрсний экспортын орлогоос орж ирэх валютын хэмжээ багассан ч “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалт хэвийн үргэлжилж, алт тушаалт нэмэгдсэнээр төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулсан аж. Монголбанк энэ онд 21 тонн алт худалдан авч, 1.2 тэрбум “ногоон” төвлөрүүлэх төсөөлөлтэй ажиллаж байгаа гэнэ. Төлбөрийн тэнцлийн зөрүүг гадаад валютын улсын нөөцөөс нөхдөг. Ташрамд дурдахад, одоогоор манай улсын гадаад валютын нөөц 3.7 тэрбум ам.доллартой тэнцэж буйг Төвбанкныхан дуулгалаа.