Төв аймгийн Сэргэлэн сумд төрсөн ээжийгээ хөнөөсөн аймшигтай хэрэг гарлаа. Сэргэлэн сумын 5 дугаар багийн нутаг, Нарийны гол гэх газарт энэ хэрэг гарсан байна. Тодруулбал, 33 настай охин нь 78 настай хөгшнийг зодож амийг нь хөнөөсөн гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр холбогдогч О нь сэтгэцийн өөрчлөлттэй, байнгын эмнэлгийн хяналтад байдаг нэгэн гэнэ.