МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан Төрийн ордонд болж Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарыг хотын даргад, 100 хувийн саналаар дэмжсэн байна.
Д.Сумъяабазар одоо УИХ-ын гишүүнээр ажиллаж байна. Хэрэв түүнийг хотын даргаар томилбол тэрээр УИХ-ын гишүүний үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх ёстой юм. Учир нь УИХ-ын гишүүн давхар ажил хийхийг хориглодог. Ингэснээр Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын нөхөн сонгууль болно.