МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Ж.Батбаясгаланг НИТХ-ын даргад 100 хувь дэмжлээ. Нэр дэвшиж буй Ж.Батбаясгалан МАН-ын Удирдах зөвлөлийн хуралд орохын өмнө байр сууриа илэрхийлснийг хүргэж байна.
Тэрбээр “Нийслэлийн намын хорооны тавдугаар хурлаар намайг нэр дэвшүүллээ. УИХ-ын болон НИТХ-ын сонгуульд манай нам ялалт байгуулсан. Тиймээс мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж ажиллах ёстой. Би бол НИТХ-ыг даргалаад явах боломжтой. Би төрд 13 жил ажиллаж байна” хэмээлээ.