Томуугийн эсрэг дархлаажуулалтын явц орон нутагт 77.8, нийслэлд 73.3 хувьтай үргэлжилж байна.
Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр Өвөрхангай аймагт дархлаажуулалт 106.1 хувь байгаа нь аймгуудын хэмжээнд хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Харин нийслэлийн Налайх дүүрэгт 86.9 хувьтай үргэлжилж байгаа юм. Уг вакциныг хийлгэснээс хоёр долоо хоногийн дараагаар хүний биед дархлаа тогтдог.
График 1, Нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг вакцины хамралт, 2020 оны аравдугаар сарын 19-ний байдлаар
График 2, Орон нутаг дахь томуугийн эсрэг вакцины хамралт, 2020 оны аравдугаар сарын 19-ний байдлаар