Сонгинохайрхан дүүргийн нутагт хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийхийг завджээ. Тодруулбал, “Залаа Жинст” дэлгүүрээр үйлчлүүлсэн Э 45 000 төгрөгийн тооцоо хийхдээ таван мянган төгрөгийн хамт дөрвөн ширхэг 10 мянгатын хуурамч дэвсгэрт өгсөн гэнэ. Чингэлтэй дүүрэгт суух иргэн Э Сонгинохайхан дүүрэгт очиж хуурамч мөнгөөр гүйлгээ хийх гээд ийн үйлдэл дээрээ баригдав. Серийн дугааргүй дөрвөн ширхэг дэвсгэртийг хураан авч, Э-г мөрдөн шалгаж байна. Уржигдар ч үүнтэй төстэй хэрэг бүртгэгдсэн гэнэ. Цагдаагийн байгууллагаас сүүлийн үед 10 мянгатын хуурамч дэвсгэртээр гүйлгээ хийх нь ихэссэнийг анхаарууллаа.