Хөвсгөл аймагт дахин буун дуу гарлаа. Тодруулбал, тус аймгийн Мөрөн сумын IX баг Сүхийн ам гэх газраас буудуулсан байдалтай цогцос олдов. Цагдаагийнхан хэргийг шалгаад С нь амиа егүүтгэсэн болохыг тогтоожээ. Хохирогч С “ТОЗ-8” маркийн буугаар эрүү рүүгээ буудсан гэх шинжээчийн дүгнэлт гарчээ. Мөн талийгаачийн машин дотроос гэрээслэл, архины шил олджээ. Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар уг хэргийг шалгаж байна.