Хан-Уул дүүргийн XIII хороо Шувуун фабрикийн нутаг дэвсгэрт хүн амины ноцтой хэрэг гарав. Цагдаагийнхан “Хутгалуулсан хүн байна” гэсэн мэдээллийг аравдугаар сарын 17-ны 20.34 цагт авсан байна. Хэргийн газарт очиход иргэн 56 настай Д согтуурсан үедээ хамт архидаж байсан 41 настай Э-гийн хэвлийн тус газарт хутгалсан байж. Хутгалуулсан иргэн цус алдаж, эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдсан гэнэ. Хэргийн газраас 0.75 гр хараа архины шил, бор иштэй эвхдэг хутга зэргийг эд мөрийн баримтаар хураан авчээ.