“Улсын төв нэгдүгээр эмнэлэгт ажилд орно хэмээн гэрээсээ гарсан 20 настай эмэгтэй сураггүй болсон” гэх мэдээлэл өнгөрсөн сарын 23-нд цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн мөрөөр цагдаагийнхан эрэн сурвалжлах ажиллагаа зохион байгуулж, охиныг сар шахам эрж хайсан аж. Улмаар өнөөдөр сураггүй болсон охиныг эсэн мэнд оллоо. Сураггүй болсон гэх 20 настай М нь найз залуугийн хамт Сэлэнгэ аймгаас олдсон гэнэ.