Сонгуулийн өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдаалсан, түүгээр үйлчилсэн зөрчил илрээгүй гэж Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш мэдээллээ.
Тэрбээр, “Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдаалдаг-3657, түүгээр үйлчилдэг-847 нийт 4504 аж ахуйн нэгж байгууллагад хяналт тавин ажиллалаа. Мөн зах, худалдааны төв болон бусад барааны, техникийн зах зэрэг 980 аж ахуйн нэгж байгууллагад захирамж хүргүүлэн, биелэлтийг хангууллаа. Нийслэлийн 9 дүүргийн нийт худалдаа, үйлчилгээний нийт 5484 аж ахуйн нэгж байгууллагад хяналт тавьж ажиллалаа" гэж хэлэв.