Согтуу жолооч айлын гэр дайрсны улмаас хоёр хүн амиа алдаж, хоёр хүүхэд хүнд гэмтжээ. Тодруулбал, 2020.10.16-ны 00:16 цагийн орчимд Дорнод аймаг: “Хөлөнбуйр сум 3-р баг”-т Тоуоta Prius-20 маркийн автомашины жолооч 24 настай, эрэгтэй нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцсоны улмаас монгол гэр дайрч, гэрт байсан 15 настай, эрэгтэй, 6 настай, эрэгтэй нарын 2 хүн хүнд гэмтэж, 43 настай, эрэгтэй, 43 настай эмэгтэй нарын хоёр хүний амь насыг хохироосон харамсалтай хэрэг гарчээ
2020 оны аравдугаар сарын 12-15-ны өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 29 хүн гэмтсэний дөрөв нь хүүхэд байсан бол нийслэлд нэг, орон нутагт таван хүний амь нас хохирчээ.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр –17
- Мөргөлдөх хэлбэрээр-3
- Онхолдох хэлбэрээр -1
- Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-4 осол гарсан байна.