Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн өдрүүдэд буюу аравдугаар сарын 14-16-нд нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдахыг хориглосон захирамжийг нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан гаргасан. Гэвч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох хэрэг, зөрчил буураагүйг ТЦА-ныхан хэллээ. Тодруулбал, уржигдар тус албанд 309 дуудлага ирсэн бөгөөд зам, тээврийн ослын улмаас нэг хүн амиа алдаж, долоон хүн гэмтжээ. Согтуугаар жолоо барьсан 35 хүнийг илрүүлж, хариуцлага тооцсон байна.
Ташрамд дуулгахад, энэ оны эхний есөн сарын байдлаар согтуугаар жолоо барьсан 21 151 хүнийг илрүүлжээ. Мөн эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 5026 иргэнийг 7-30 хоногийн хугацаатай баривчилж, 16 607 хүний машин барих эрхийг нэг жилээр хасаж, торгосон гэнэ.