Токио-Улаанбаатарын тусгай онгоц маргааш буюу энэ сарын 10-нд Улаанбаатараас хөөрч, иргэдээ татан авна. Тус онгоцоор 259 иргэн эх орондоо ирэх бөгөөд иргэдийг “Ворлд Монголиа”, “Корпорэйт”, “Винзоу” зочид буудалд тусгаарлах юм.
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард 11 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсний дагуу Нурсултан-Улаанбаатар чиглэлиийн тусгай онгоцоор 160 иргэн, Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоцоор 264 иргэн эх орондоо ирээд байна гэж Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.