Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас ЕБС-ийн үдийн цайнд хйисэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр НМХГ-ын Хүнсний чанар, стандартын хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч Б.Хонгор "ЕБС-ийн үдийн цайн хүрээнд хийсэн хяналт шалгалтын хүрээнд сургуулиудын үдийн цай 15 хувь нь өндөр эрсдэлтэй, 30 гаруй хувь нь дунд эрсдэлтэй болох нь тогтоогдсон. Мөн сургуулийн ойролцоо худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүн худалдаалсан зөрчилтэй зургаан газар байна.
Мөн хүүхдийн үдийн цайг өгөх хоолны температурын стандарт гэж бий. Үндсэн хоолыг 65 градуст, шөлтэй хоол 75 градусын температурт хүргэгдэх ёстой байдаг. Гэтэл сурагчдад хөрсөн хоол өгөх зөрчил илэрсэн. Ингэхдээ 26 хоолны газар буюу шалгалтад хамрагдсан сургуулийн 78 хувь нь хөрсөн хоол өгсөн зөрчил илэрсэн.
Түүнчлэн үдийн цай бэлтгэдэг 110 орчим ААН байгаа ба сургуультай, өмчийн харилцааны газартай гурвалсан гэрээ байгуулан ажиллаж байдаг. Эдгээр нь бүгд гэрээнд заасан хариуцлагын дагуу ажиллах шаардлагатай байгааг, мөн эцэг эхчүүд ч хүүхдээ өдөрт юу идсэн талаар нь анхаарч, хяналт тавих хэрэгтэй" гэв.