Он гарсаар эхний есөн сарын байдлаар нийслэлийн хэмжээнд 1606 удаагийн аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол бүртгэгдсэн байна.
Үүний 89,1 хувь буюу 1430 нь ахуйн гал түймэр, 0,3 хувь буюу 5 нь ой, хээрийн түймэр, 10,6 хувь буюу 171 нь ахуйн болон техникийн холбогдолтой осол эзэлж байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад дуудлагын тоо 36,5 хувиар, ахуйн гал түймрийн тоо 38,5 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байгаа юм.
Харин нийслэлийн хүрээний анги, байгууллагын алба хаагчид 1669 иргэний амь нас, 77,3 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.