“The voice of Mongolia”-гийн шилдэг оролцогч, Э.Дашням Тасганы овооны Шунхлайд шатахуун түгээгчээр ажиллаж байгаа аж.
Тэрбээр өөрийн цахим хуудсандаа "Өчигдөр Тасганы овооны Шунхлайд ажиллаж байхад хүмүүс намайг мөн үү, биш үү гэж асуусан. Эргэлзсэн хүмүүс ийм зурагтай пост оруулсан байна лээ. Хүмүүстэй шууд харилцаж ажиллахад бэрхшээл үүсдэг л юм байна. Түгээгчээс бензин авч байснаас өөрөө түгээгчээр ажиллаж үзсэнгүй ээ. Ямар машин унаснаас хүмүүсийн харилцаа шалтгаалдаггүй юм байна. Дээрэнгүй харьцах ч хүмүүс байна, талархан харьцах ч хүмүүс байна. Хэсэгхэн хугацаанд бие биенээ хүндэтгэхэд л бидний дунд сайхан харилцаа үүсч байсан. Яахав ээ, хичээж л явна.
Зарим үйлчлүүлэгч бензин авахдаа таниад зураг хөрөг даруулж байна. Мөн яагаад ийм ажил хийж байгаа юм бэ гэж асууж байх юм. Хүн голохоор ажил биш юм байна шүү. Олон жил ажиллачихсан туршлагатай түгээгчийг колонкууд ажилд авах гээд хайдаг юм байна. Нэг зүйлийг хэлэхэд манай Тасганы овооны Шунхлай хотдоо хамгийн хямд үнэтэй АИ92 худалдаалдаг шүү. 1370 ₮ , картаар бол 1.330 төгрөг юм билээ. За, тэгээд ойрноос төлөвлөсөн ажил бас байна" хэмээн бичжээ.
Харин иргэдийн зүгээс "Ажил хүнийг голдог болохоос хүн ажлыг голдоггүй юм. Хүн өөрийнхөөрөө хөдөлмөрлөх сайхан шүү. Энгийн байх тусам олны талархлыг хүлээнэ" гэх зэргээр дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.