Нийслэлийн прокурорын газраас 2020 оны III улирлын байдлаар хянан шийдвэрлэсэн хэргийн талаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр Прокурорын газрын орлогч прокурор Ц.Насанбат "Нийт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 570 хэрэгт хяналт тавин ажиллаж 273 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Тухайлбал цахим хэрэгсэл ашиглаж бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн, мөнгө угаасан БНХАУ-ын 15 иргэнд холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатын шүүхэд шилжүүллээ. Шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна" гэлээ.
Прокурорын байгууллагаас энэ оны аравдугаар сарын байдлаар нийт 17,479 хэрэгт мөрдөн байцаалтын хяналт тавьж ажилласан байна. Үүнээс 401 буюу 2 хувийг хэрэгсэхгүй болгожээ.