Монголын үндэсний хүний эрх иргэдийн хяналтын хороо, Монгол төрийн уламжлалыг сэргээх үндэсний хөдөлгөөн төрийн бус байгууллаас намууд төрийн бус байгууллагууд, хөдөлгөөнүүд, нийт иргэдийг ард түмний хуралд уриаллаа.
Энэ үеэр Эдийн засагч, төрийн удирдлагын эрхзүйч И.Цэрэн "Монголчууд бид өнгөрсөн 30 жилээ эргээд харахад нандигнан хайрлах ёстой олон зүйлээ бид алдсан. Үүний нэг бол эрх чөлөө, тусгаар тогтнол юм. Харин эрх чөлөө тусгаар тогтнолын таван талбар маань аюулд учраад байна.
Тэгэхээр бидэнд энэ асуудлуудыг шийдэх хамгийн оновчтой хувилбар бол ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцох эрхийнхээ дагуу ард түмэн эдгээр асуудлыг нийтээрээ хэлэлцэх боломжтой юм. Тэр ч утгаараа бид ард түмнийг их хуралд уриалж, өнгөрсөн 30 жилийн шийдэж чадаагүй асуудлуудыг шийдэх хэрэгтэй" гэсэн юм.
Мөн Монгол үндэстний хүний эрх иргэдийн хорооны тэргүүн Ш.Баярсайхан "Дээд эрх, тусгаар тогтнол, үндсэн хуулийн эзэн бол ард түмэн өөрөө юм. Тийм учраас иргэд ард түмний хурлаа хуралдуулж, хурлаас гаргасан тогтоол шийдвэрийг төр засагтаа хүргүүлж, сонгож байгуулсан төрийн байгууллагаараа уламжлуулж, энэ хурлыг үр дүнтэй болгох ажлыг зохион байгуулж байгаа юм" хэмээв.
Түүнчлэн Монголын үндэстний хүний эрх, иргэдийн хяналтын хороо, Монгол төрийн уламжлалыг сэргээх үндэсний хөдөлгөөн төрийн бус байгууллага нв үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу ард түмнийг хурлыг хуралдуулах санаачилгыг 2018 оноос эхлэн бүх шатны байгууллагуудад албан бичиг, шаардлагуудаа хүргүүлсэн аж. Мөн ард түмний хурлын үйл ажиллагаа зарим дүүрэг, хөдөө орон нутгийн сумуудад өрнөөд эхэлсэн гэдгийг тус хурлын үеэр онцлон хэлсэн юм.