Эрх мэдлээ урвуулж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт ял шийтгүүлсэн, Ерөнхий сайд зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан М.Энхсайхан өмгөөлөгч нарынхаа хамт Улсын дээд шүүхэд гомдол гаргажээ. Тэдний гомдлыг Дээд шүүх есдүгээр сарын 28- нд Эрүүгийн танхимын шүүгч Б.Батцэрэнд хуваарилан хянаж байгаа гэх мэдээлэл бидэнд ирлээ. Шүүгч 30 хоногийн дотор хянахаар хуульд заасан. М.Энхсайханд НПГ-аас Эрүүгийн хуулийн 19.6-1-т заасан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, эдийн засгийн хүчин чадлыг сулруулж, үйл ажиллагааг нь доголдуулсан”, эрх мэдэл албан тушаалаа урвуулсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 19.6-1 дэх хэсэгт заасан үйлдлийг тусгаарлаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, албан тушаалаа урвуулсан үйлдлүүдийг нь нэгтгэн нийтийн албанд ажиллах эрхийг дөрвөн жил хасаж, дөрвөн жил зургаан сарын хугацаагаар хорих ял ногдуулсан билээ. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд бага зэрэг өөрчлөлт оруулан, оноосон ялыг хэвээр нь үлдээсэн юм. Мөн Улсын дээд шүүхэд “Салхитын мөнгөний орд”-ын гэх, иргэн Ш.Мөнг өншагай, цагдаагийн хошууч Г.Алтан-Очир, шүүгч асан Б.Цолмонбаатар, Э.Халиунбаяр тэргүүтэй хүмүүст холбогдох хэргийг тус шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч Ч.Хосбаяр есд үгээр сарын 23-наас эхлэн хянаж байгаа сурагтай. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс иргэн Г.Жаргалан, Ш.Мөнгөншагай нарыг хахууль өгсөн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн тасгийн дарга асан, хошууч Г.Алтан-Очир, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар нарт 2-5 жил гэх зэргээр хорих ял оноосныг уншигчид санаж буй нь лавтай.
Бэлтгэсэн: Г.Равжаа