Мэргэжлийн хяналтын байгууллагаас коронавируст халдвар цар тахлын үед Монгол Улсын хилээр нэвтэрч буй олон улсын ачаа тээш болон тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт, халдваргүйтгэл хийж байна.
Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор 22 ачааны автомашинд хяналт тавьж халдваргүйтгэл хийн нэвтрүүлсэн бол Замын-Үүд болон Сүхбаатар боомтоор төмөр замаар орж ирсэн, дамжин өнгөрсөн нийт 222 чингэлгийн ариутгал, халдваргүйтгэл хийжээ.
Энэ оны хоёрдугаар сарын 13-ны өдрөөс өчигдрийг хүртэлх хугацаанд улсын хилээр нэвтэрсэн 415 мянга гаруй чингэлэг, 6.402 галт тэргэнд халдваргүйтгэл хийжээ. Мөн улс хоорондын ачаа тээврийн 3973 жолоочид эрүүл мэндийн тандалт хийж, 163 жолоочийг ажиглалт, тусгаарлалтад шилжүүлжээ.