Өнөөдөр өглөөний 7:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гарцан дээр яаралтай түргэн тусламжийн автомашин "Toyota aqua" автомашинтай мөргөлдөж онхолдсон байна. Түргэн тусламжийн автомашинд өвчтөн байгаагүй, ослын шалтгаан нөхцлийг ТЦА тогтоохоор ажиллаж байна гэж эх сурвалж мэдээллээ.