Эрүүл мэндийн яамны өнгөрсөн хоногийн мэдээг хүргэж байна. Тодруулбал, ЭХЭМҮТ, УНТЭ-д өнгөрсөн шөнө 74 угаарын дуудлага ирж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Харин яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт нийт 1,859 дуудлага ирснээс 575 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 986 нь зөвлөгөө мэдээлэл өгсөн байна.
Түүнчлэн ЭМЯ-ны харьяа лавлагаа шатлалын эмнэлгүүдийн амбулаториор нийт 4,615 хүн үйлчлүүлсний 22 нь томуу, томуу төст өвчлөлөөр, 1,449 нь хөдөө, орон нутгаас ирж үйлчлүүлсэн байна. Лавлагаа шатлалын эмнэлгүүдэд нийт 3,169 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 152 нь хөдөө орон нутгаас хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Эмнэлэгт үзүүлэх цаг захиалгын нэгдсэн төвийн 1800-0119 дугаарын утсанд 1252 иргэн хандаж, шаардлагатай үйлчилгээгээ авчээ. Харин ЭХЭМҮТ-д өчигдөр нийт 36 хүүхэд шинээр мэндэлжээ.
Энэ өдөр нийт 258 мэс засал хийгдсэн байна. Харин ГССҮТ-д 273 иргэн тусламж, үйлчилгээ авч үйлчлүүлсэн бол эмнэлгүүдийн яаралтай түргэн тусламжийн тасгаар нийт 824 хүн үйлчлүүлсэн байна.