Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, “Тавантолгой түлш” компанийнхан хамтран ирэх өвөл зорилтот бүлгийн 10 000 айлд сайжруулсан түлш үнэгүй олгох болжээ. Энэ ажлын тооцоо, судалгааг өдгөө хийж байгаа гэнэ. Түүнчлэн хомсдол үүсгэхгүй, хүртээмжтэй байлгах үүднээс үйлдвэрээс борлуулалтын цэгүүд рүү одоогоор 23 аж ахуйн нэгж түлш тээвэрлэн, түгээж буй аж. Үүнээс гадна угаарын хийн эрсдэлээс сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн холбогдох албаны 6000 орчим ажилтан гэр хорооллын айлуудад очин, төхөөрөмж нь хэвийн ажиллаж буй, эсэхийг шалгаж байна. Тэд төвийн зургаан дүүргийн 170 000 айлын угаарын хий мэдрэгч төхөөрөмж, зуухных нь аюулгүй ажиллагааг шалгаж, зөвлөгөө мэдээлэл өгчээ.
Бэлтгэсэн: М.Оч