Өчигдөр буюу энэ сарын 20-ны өдөр есөн настай охин духан тус газраа шархадсан байдалтай нас барсан хэрэг гарчээ. Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн шалгаж ажиллахад тус хаягт оршин суух хаягтай 9 настай эмэгтэй Э нас барсан нөхцөл байдал тогтоодсон байна.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч М.Мөнхшүрээс торууллаа. Тэрбээр "Энэ хэрэгт талийгаач охины хойд эцэг 36 настай Б гэгчийг сэжигтнээр Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байгаа бөгөөд хэргийн газраас хараа архины шил болон лаазтай пивоны лааз зэргийг хураан авсан" гэлээ.