Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өвс, тэжээл, хивэгний экспортыг энэ оны есдүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны дөрөвдүгээр сарын нэгний өдөр хүртэл хязгаарлах шийдвэр гаргажээ.
Тодруулбал, малчид, фермерүүд өвөлжилт, хаваржилтынхаа бэлтгэлийг хангаж буй энэ цаг үед тэжээлийн олдоц хангалтгүй, үнэ ханш өндөр, зарим аймгийн нутагт зуншлага тааруугаас мал бэлчээрлэх боломжгүй болдог тул тэжээлийн экспортыг түр хугацаанд зогсоох хүсэлтийг удаа дараа ирүүлсэн. Иймд ХХААХҮЯ-наас дотоодын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор экспортыг ийнхүү түр хугацаанд хязгаарласан байна. Мөн энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газарт чиглэл хүргүүлсэн гэв.
Ташрамд дурдахад, манай улс жилд 1-1.2 сая тонн хадлан, үйлдвэрийн болон гap тэжээл, хужир тус бүр 100 гаруй мянган тонн бэлтгэдэг. Мөн хадлангийн нийт талбай 1.7 сая га байдаг бөгөөд үүнээс ургац сайтай жилд 1.2-1.4 сая тонн өвс бэлтгэх боломжтой байна.