Дэлхийн хотуудын хөгжил, шинэчлэлийн туршлагыг Улаанбаатарт нутагшуулах, хүүхэд, залуусын хандлага, сэтгэлгээг өөрчлөх зорилготой “Хотын нүд” төрийн бус байгууллагаас “Их хотын орхигдсон иргэд” сэдэвт гэрэл зураг, видео контентын уралдаан зарлажээ. Иргэд дангаараа, эсвэл баг бүрдүүлэн оролцох боломжтой бөгөөд замын түгжрэл, агаар, хөрсний бохирдол, нийтийн тээврийн үйлчилгээ, хог хаягдлын менежмент, автомашины зогсоол, сургууль, цэцэрлэгийн хүртээмж зэрэг хотын тулгамдсан асуудлаас сэдвээ сонгож, дээрх хоёр чиглэлд бүтээлээ сойх боломжтой. Хамгийн гол нь тухайн бүтээл нь асуудал дэвшүүлэхээс гадна шийдэх арга зам эрэлхийлсэн байх нь чухал гэнэ. “Хотын нүд”-ийнхэн иргэдээс бэлтгэсэн контентыг холбогдох байгууллагуудад хүргүүлж, тухайн асуудлыг шийдүүлэх чиглэлд хамтран ажиллах юм байна. Гран при бүтээлийн эздийг дөрөв, удаах гурван байрыг 1-3 сая төгрөгөөр урамшуулах нь. Түүнчлэн дээрх сэдвийн хүрээнд “Шилдэг лайвын эзэн”-ийг шалгаруулж, 2.5 сая төгрөгөөр шагнана.