Зуслангийн бүсийн хог хаягдлыг бүрэн хянах камертай боллоо. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт, Гоодойн зуслангуудын хогийн цэгийг камертай болгожээ.
Эдгээр камер нь орчин үеийн дэвшилтэт шийдэлтэй, нэг чигийн болон хөдөлгөөнт, орчныг бүрэн хянах боломжтой юм. Түүнчлэн зуслангийн бүсийн хог хаягдлыг бууруулах, ил задгай хог хаях байдлыг таслан зогсоох, зөрчлийг эзэнжүүлж хариуцлага тооцох зорилготой байна.
Тус хянах төвийг тус дүүргийн 19 дүгээр хорооны ажлын албаны байранд байрлуулсан бөгөөд дүүргийн “Нэгдсэн камерын хяналтын төв”-д зөрчил, мэдээллийг шууд дамжуулна гэв.