Агаарын чанарыг сайжруулахтай холбоотойгоор НАБТГ-ын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал мэдээлэл хийлээ. Тэрбээр "Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоогоод байна. Энэ жилийн агаарын чанарыг сайжруулах бүсэд алсалсан таван хороо орж, шахмал түлш хэрэглэхээр болсон.
Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, дүүргүүдийн ЗДТГ-тай хамтран агаарын чанарыг сайжруулах бүсэд шинээр орсон хороод болон Улаанбаатар хотод шилжин ирж, суурьшсан айл өрхүүдэд угаарын хий мэдрэгчийг үнэ төлбөргүй тараах ажлыг зохион байгуулж байна.
Нийт 15,723 ширхэг угаарын хий мэдрэгчийг дүүрэг, хороодоос ирсэн мэдээллийн дагуу тарааж байна. Түүнчлэн айл өрхүүд угаарын хий мэдрэгчийн төхөөрөмжийн заавартай сайн танилцаж, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг дагаж ажиллах хэрэгтэй. Угаарын хий мэдрэгч бүрэн автомат учир дуут чимээ өгсөн тохиолдолд унтраахгүй байхыг иргэддээ анхааруулж байна” гэлээ.