Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас " Төрийн үйлчилгээг цахим шилжүүлэх" талаар мэдээлэл өглөө.
Тодруулбал, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилгоор Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн портал болохeservice.ulaanbaatar.mn сайтыг хэрэглээнд нэвтрүүлээд байгаа аж. Сайтыг хэрэглээнд нэвтрүүлснээр Хот байгуулалт, хөгжлийн газраас иргэн, хуулийн этгээдэд үзүүлдэг 24 төрлийн үйлчилгээнээс дараах таван төрлийн үйлчилгээг eservice.ulaanbaatar.mn цахим хуудсаар дамжуулан авах боломжтой боллоо.
Тухайлбал, барилга барих хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, барилга байгууламжийн гүйцэтгэлийн байр зүйн зургийг хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэх, архивын лавлагаа авах, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний зурган мэдээллээр үйлчлэх, инженерийн шугам сүлжээний зурган мэдээллээр үйлчлэх зэрэг нэгдсэн порталаас үйлчилгээнүүдтэй холбоотой мэдээ мэдээлэл авах, үйлчилгээний төлбөр төлөх, шийдвэрлэлтийн үйл явцад хяналт тавих боломжтой байна.
Мөн тус портал сайтаас төрийн үйлчилгээний талаарх мэдээлэл авах, үйлчилгээний хүсэлтийг цахим хэлбэрээр гаргах, гаргасан хүсэлтийнхээ шийдвэрлэлтийн явцыг харах боломж бүрэн нээгдлээ. Түүнчлэн Хот байгуулалт хөгжлийн газар цаашид барилга барих хүсэлт, архитектур төлөвлөлтийн даалгавар олгох үйл ажиллагааг бүрэн цахимжуулах талаар холбогдох байгууллагатай хамтран ажиллана гэв.