УИХ-ын ээлжит бус чуулганы сүүлчийн хуралдаанаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн, ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан нарыг чөлөөллөө.
Тэгвэл УИХ-ын гишүүдийн олонхын саналаар, өөрийнх нь гаргасан хүсэлтийг харгалзан С.Баатаржав, Э.Батболд нарыг СЕХ-ны гишүүнээс, Ч.Содномцэрэнг СЕХ-ны дарга, Ц.Болдсайханыг СЕХ-ны нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн юм.
Мөн Жамсранжавын Болд, Даваанямын Даваа-Очир, Эрдэнийн Түвшинжаргал, Пүрэвээгийн Дэлгэрнаран нарыг СЕХ-ны гишүүнээр томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа. Тиймээөс төрийн байгуулалтын байнгын хороо 17:00 цагт хуралдаж, СЕХ-ны дарга, ерөнхий нарийн бичгийн даргыг томилно гэлээ.