Хан-Уул дүүргийн нутаг, 120 мянгатын уулзвар дээр замын хөдөлгөөн зохицуулж байсан цагдааг мотоциклтой жолооч мөргөөд зугтжээ. Цагдаагийн алба хаагч зорчигчийг уулзвараар гаргах үедээ мотоциклтой хүн маш хурдтай ирж байгааг хараад хурдаа хасахыг анхааруулсан дохио өгчээ. Гэвч тэр жолооч шаардлагыг нь үл биелүүлэн, мөргөөд зугтсан байна.
Цагдаагийн алба хаагчийг дайрч, унагаж байгаа бичлэг цахим орчинд тархаад байна. Алба хаагчийн шагай мултарсан бөгөөд эмнэлэгт эмчлүүлж буй гэнэ. Замын цагдааг санаатайгаар мөргөж, хэргийн газраас зугтсан мотоциклтой жолоочийг шалгаж эхлэв. Жолооч осол гаргах үедээ архи, мансууруулах төрлийн бодис хэрэглээгүй байсан гэнэ. Тэрбээр унаж явсан мотоциклоо байрныхаа гараашид нуусан байжээ.