Урд хашааныхаа айлын нохойд уруулсан охин 10 шахам оёдол тавиулж, эмнэлэгт цөөнгүй хоног хэвтсэн хэрэг явдал өнг өрсөн долдугаар сард гарсан юм. ШШҮХ-гийн шинжээч эмч хоёр настай охиныг хөнгөн зэргийн гэмтэлтэй гэж дүгнэжээ. Тодруулбал, охины өрөөсөн чихний ар, зүүн дал, бүсэлхий, хоёр гуянд гэмтэлтэй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар “Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт гаргасан гэнэ. Улмаар Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын II хэлтсийн Мөрд өн байцаах тасгийн мөрд өгч нь нохойн эзнийг Зөрчлийн тухай хуульд зааснаар 100 мянган төгрөгөөр торгож, хэргийг хаажээ. Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас дээрх гомдлыг шалгасан материалыг хянаад, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй гэж үзэв. Ингээд Эрүүгийн хуулийн 20.15-1-т зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээснээр хэргийг дахин шалгаж эхэллээ.