Самар түүхтэй холбоотой эрх зүйн орчныг зөрчсөн тохиолдолд авах арга хэмжээний талаар ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны Зөрчил шалган шийдвэрлэх хэлтсийн дарга П.Нэмэхбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Иргэд самрын болц гүйцээгүй үед иргэд самар түүж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор болц нь гүйцээгүй самрыг түншиж унагааж болохгүй болохоор мод руу авирч гараад, самраа буулгах үйлдэл хийдэг. Тэгээд унаж гэмтэх, амь насаараа хохирсон нэлээн хэдэн тохиолдол бүртгэгдлээ.
Тиймээс иргэд төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан журмын дагуу олгосон эрхийнх нь хүрээнд тусгай зөвшөөрлийг авч самраа бэлтгэх шаардлагатай.
Хэрэв зөвшөөрөлгүй самар түүсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 дүгээр бүлгийн 8.1-т зааснаар Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэлээ.