Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн судалгаанаас харвал 2018 оноос хойших хугацаанд хөрөнгийн зах зээлд оролцож, шинээр хувьцаа эзэмшигч болсон хүмүүсийн тоо 11 мянгаар өсжээ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн ногдол ашгийг тараахтай холбоотойгоор олон хүн үнэт цаасны данс шинээр нээлгэсэн. Одоогоор 1.8 сая иргэн, аж ахуйн нэгж үнэт цаасны данстай болоод буй. Гэвч арилжаанд оролцож хувьцаа эзэмшигч болоогүй юм. Үүнээс “Сүү” компани хөрөнгө оруулж, хувьцааг нь худалдан авсан иргэд, хөрөнгө оруулагчдын тоо хамгийн өндөр хувиар өсжээ. Тодруулбал, тус компанийн хувьцаа эзэмшигчдийн тоо 3000-д хүрч, 82.4 хувиар өссөн байна.
Үүнээс гадна “Мандал даатгал” компанийн хувьцаа эзэмшигчийн тоо 61.5, “Хөвсгөл алтандуулга”-ынх 57.4, “Ард даатгал”-ынх 18.1, “ЛэндМН ББСБ”-ынх 15.5, “МИК холдинг”-ийнх 15.4, АПУ-ных 13.8, “Жуулчин дюти фрий”-гийнх 12.8, “Айтүүлс”-ийнх 11.7, “Монгол шуудан”- гийнх 8.6 хувиар өссөн байна. Эдгээр нь хувьцаа эзэмшигчдийнх нь тоо хамгийн өндөр хувиар өссөн 10 компани юм.