Мэргэжлийн хяналтын байгууллагынхан өнгөрсөн өвөл 979 өрхийн 2568 иргэнээс угаартсан гэх дуудлага хүлээн авч, газар дээр нь ажиллажээ. Шалтгааныг тодруулахад, гэр бүлийн аль нэг гишүүн нь угаарын хийд хордсон айлуудын 72 хувь нь энгийн зуухтай байжээ. Энгийн зуухтай айл өрхүүдийн 50 орчим хувь нь яндангаа хөөлөөгүй, засвар, үйлчилгээ хийгээгүй байснаас угаартах эрсдэл үүссэн гэж газар дээр нь ажилласан байцаагчид дүгнэсэн байна. Иймд угаарын хийн хордлогоос сэргийлэхийн тулд айл өрх бүр яндангаа хөөлж, өвлийн бэлтгэлээ одооноос хангахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас уриалав.
Бэлтгэсэн: М.Оч