Нийслэлд 2020-2021 оны сайжруулсан шахмал түлш борлуулах 1000 орчим цэг ажиллах талаар Таван толгой түлш ХХК-ийн Борлуулалтын дарга Д.Минья мэдээлэв.
Тэрбээр "Таван толгой түлш ХХК нь энэ жил Налайх дүүрэгт нийслэлийн шахмал түлшний зүүн бүсийн зургаан шугамыг ашиглалтад оруулна. Ингэснээр 200 гаруй айл өрхийн түлшний хэрэгцээг хоёр үйлдвэрийн 18 шугамаар ханган ажиллах боломж бүрдэнэ.
Таван толгой түлш ХХК нь одоогоор 40 мянган тонн түлш нөөцөлсөн. Үүн дээр аравдугаар сарын нэгэн гэхэд өрөв дахин нэмэхээр төлөвлөсөн. Шинэ үйлдвэр ашиглалтад орсноор сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн хүчин чадал хоёр дахин нэмэгдсэн. Тиймээс энэ жил 1,2 сая тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтайгаар ажиллах болно. Түүнчлэн шахмал түлш борлуулагчдын цэгийн тоог нэмэгдүүлж, 1,000 орчим цэг ажиллуулахаар тооцсон" гэлээ.