Нийслэлээс өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотойгоор мэдээлэл хийлээ. Энэ үеэр Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал "Энэ жилийн тухайд өвөлжилтийн бэлтгэлийг хангах, цахилгаан дулааны их үүсвэр, инженерийн байгууламж, түлшний хангамжтай холбоотойгоор нийт 1356 ажил төлөвлөсөн. Ажлын явц 80 хувийн гүйцэтгэлтэй байна.
Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу наймдугаар сарын 15-наас ирэх сарын 15 хүртэл өвөлжилтийн бэлтгэлийг хангах нэг сарын эрчимжүүлсэн аяныг зарлаж, угаарын хий эрсдэлээс хамгаалах ажлыг эхлүүлсэн. Мөн агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2019 оны есөн сараас эхлэн түүхий нүүрс түлэхийг хориглосон. Мөн агаар бохирдуулагч эх үүсвэрийн тооллогыг жил бүрийн гурван сарын 15-наас өмнө хийдэг.
Нийт тооллогоос авч үзэхэд 2019 оны өвөл 35,000 гаруй айл өрхүүд, цахилгаан болон төвлөрсөн дулаан хангамж байгальд ээлтэй эх үүсвэрээс халаалтаа шийдсэн байна. Түүнчлэн гэр хорооллын төвшинд 1,2 сая тонн түүхий нүүрсийг хэрэглэж байсан бол 500 гаруй мянган тонн сайжруулсан түлшийг нэвтрүүлж 700 гаруй зуухыг буулгасны үр дүнд 78,000 гаруй түүхий нүүрсний хэрэглээг зогсоосон. Өнгөрсөн жилийн хувьд агаарын бохирдлыг 80 гаруй хувьтай бууруулсан. Энэ жил ч мөн 80 гаруй хувьтай бууруулахыг зорьж байна" гэлээ.