Интердесижн гүний гаалийн хяналтын бүсэд Алтанбулаг боомтоор Инвайлабле ХХК-ны ОХУ-аас хөргүүртэй 3 автомашинаар импортолсон 60.0 тн тарвасанд хяналт шалгалт хийхэд, амьтан, ургамал бүтээгдэхүүний импортын мэдэгдэл аваагүй, зөвшөөрөлгүй тээвэрлэсэн зөрчил илэрлээ. Тарвасаас дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулахад ургамлын хорио цээрийн шаардлага хангасан тул хилээр нэвтрүүллээ.
Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.22 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6-ын 1-т заасан амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг импортлох хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчилд тэмдэглэл үйлдэж, зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн шийтгэвэр ногдууллаа. Тус компани анх удаа олон улсын хүнсний тээвэр хийж байгаа тул зөрчлийг давтан гаргахгүй байхыг анхааруулж, зөвлөгөө мэдээлэл өгсөн байна.