Дундговь аймгийн Зооноз өвчин судлалын үндэсний төв тарваган тахлын байгалийн голомт хяналтын хайгуул шинжилгээ хийжээ. Тодруулбал, Тус шинжилгээнд Эрдэнэдалай сумын Рашаант багийн нутгийн 45000 га талбайг хамруулан, тус нутагт тархсан мэрэгч амьтдын зүйлийн бүрдэл, тоошил, тархалтын судалгааг хийсэн байна.
Мөн гурван зүйлийн 27 жижиг мэрэгч амьтан олзворлон, мэрэгч амьтны үс ноолуураас 41 бүүрэг цуглуулан холбогдох судалгааг хийжээ. Судалгааны хугацаанд цуглуулсан мэрэгч амьтад болон гаднын шимэгч зэрэг нийт 68 материалыг лабораторийн шинжилгээнд хамруулан үргэлжлүүлэн шинжлэх ажээ.