Нийслэлийн Онцгой байдал болон эрүүл мэндийн газраас мэдээлэл хийлээ. Энэ үеэр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй "Туул болон Тэрэлж гол дагуу хөдөлгөөнт завь эргүүлүүд ажиллаж байна. Нийт 280 иргэнийг усны ослоор аварч ажиллалаа. Өнөөдрийн байдлаар Туул болон Тэрэлж голын усанд осолдсон гурван иргэнийг хайж байна" гэлээ.
Харин НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Мэндсайхан хэлэхдээ "Гэрийн ажиглалтад нийт 1224 иргэн байна. Үүнээс 8129 хүний гэрийн ажиглалт хяналтын хугацаа дууссан. Түүнчлэн гэрийн ажиглалтад байгаа иргэд гар утсаа унтраах, буруу дугаар өгөх зэрэг нийтлэг зөрчлүүд илэрч байна. Мөн зөрчил гаргасан иргэдэд хариуцлага тооцно" гэж хэлэв.