Хөвсгөл аймгийн хориг уулан дахь эзэнт гүрний үеийн булшнуудыг тоножээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн нутаг Хориг хэмээх газарт байрлах эзэнт гүрний үеийн булшнуудыг тоносон байдалтай байгааг эх сурвалж мэдээлж байна. Түүнчлэн судлаачид соёлын үнэлж баршгүй эд өлгийн зүйлсийг хамгаалалтад авах нэн шаардлагатай гэж үзжээ.
Эргэн сануулахад, өнгөрсөн жил Хөвсгөлийн хориг уулын орчмоос 700-800 зуун жилийн настай гурван ваар өрөм, нэг ваар шар тос зэрэг олдворуудыг малтлага судалгаагаар илрүүлсэн юм.