УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр боллоо.
Шүүгдэгч Д.Дамба-Очир нэмж өмгөөлөгч авсанаар уг өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан. Хүсэлтийг шүүгч хүлээн авсанаар шүүх хуралыг 8-р сарын 19-ний 09:00 цаг хүртэл хойшлуулсан юм.
Нийслэлийн порукрорын газар нь шүүгдэгчийг хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулсан үндэслэлээр түүнийг албадан ирүүлсэн. Уг гэмт хэрэгийг БЗД эрүүгийн анхан шат 2020 оны 6-р сарын 15-нд хүлээж авсан.
Шүүх хэргийг хүлээж авсан өдрөөс хойш шүүгдэгч болон өмгөөлөгчийн хүсэлтээр ийнхүү хоёр дахь удаагаа хойшлуулж байна.
Б.Чингүүн